Монгол орны нутаг дундаар дэлхийн усны хагалбар оршдог бөгөөд энэхүү усны хагалбарын шугам нь манай орны усзүйн сүлжээг:
Тодорхой газар нутгийн байгаль орчин, түүнд шүтэн амьдрах ургамал, амьтны амьдралыг тогтоон барих явцад ус хамгийн чухал хүчин зүйл болж байгаа газар нутгийг ус, чийг, намгархаг газар гэнэ. Усан орчин газрын гадаргуу дээр, эсвэл түүнд ойр байрладаг буюу тодорхой газар нутаг гүехэн усаар бүрхэгдсэн байх газарт ус, чийг, намгархаг газар оршино. Ус, чийг, намгархаг газар нутаг нь манай дэлхийн хамгийн үржил шимтэй орчны нэгд тооцогддог.