Өнгөрөгч зун Берлинд болсон элсэн баримлын фестивалийн талаарх тойм мэдээлэл. 8 дахь удаагаа зохиогдож буй олон улсын чанартай энэ наадамд 20 барималчин улс улсаас оролцож байгаа гэнэ.
 |
Florence, Italy |
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь Монголын жоншны экспортын 97-98, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг томоохон үйлдвэр юм. Олборлолт, баяжуулалтаараа дэлхийд айргийн тавд бичигддэг тус уурхай 1985 онд ашиглалтад орсон бөгөөд саяхан тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Ингэснээр жоншны баяжмалын чанарын үзүүлэлтийг дэлхийн стандартын түвшинд хүргэж, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломж бүрдсэн байна. Өмнө нь Бор-Өндөрийн уурхайн жоншны баяжмал үйлдвэрүүдийнх нь чанарын шаардлагыг хангадаг тул ОХУ руу голлон экспортлогдож, Энэтхэг, АНУ руу бага хэмжээгээр гардаг байсан. Харин баяжуулах үйлдвэрээ шинэчилснээр Япон, БНСУ болон Европын орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байгаа гэнэ.
Блогспот руу шилжиж ирээд блогоо бичиж, зургуудаа оруулж, текст, форматаа өөрөө янзалж чадахгүй жаахан тиймэрхүү л байна. Ялангуяа зургуудаа оруулахаар заавал нэг асуудал үүсээд байх юм. БЛОГСПОТ ДЭЭРХИ МИНИЙ ЭНЭ БЛОГИЙГ ЖААХАН УЧИР ЗҮЙТЭЙ БОЛГООД ӨГӨХ БУЯНТАЙ ХҮН БАЙНА УУ, ТУСЛААРАЙ гэж... хэхэ, тоглоом биш шүү.
Шинээр бичлэг хийж, зургуудаа янзалж чадахгүй болохоор хуучин блогийнхоо зарим нэг бичлэгийг татаж үзэх гэсэн юм, болсон эсэхийг үзээд бас зөвлөөрэй, 2007 оны бичлэг юм... тэр үед аялж байсан оюутнууд хэдийнээ их сургуулиа төгсөөд явсан, тэд тохиолдлоор нэг үзлээ гэхэд сайхан дурсамж сэргэнэ гэдэгт найдна. Зургуудыг жижиг хэмжээгээр хийсэн, гэхдээ томруулж үзэхийг хүсвэл тухайн зураг дээр нэг дараад үзээрэй.
миний бие анхны фото нийтлэлээ өөрийнхөө блог дээрээ оруулахаар шийдлээ. Энэ удаад баруун таван аймгаар явсан аялалынхаа зарим зургаас толилуулж байна. Зургуудыг миний бие өөрөө авсан бөгөөд 1-рт би мэргэжлийн зурагчин биш, 2-рт сонирхогчийн энгийн камертай тул та бүхэн элдэв, алдаа мадаг байх аваас уучлан өнгөөрөөнө гэдэгт итгэж байна.
Миний бие 14 хоногийн хугацааатайгаар үзэсгэлэнт говь нутгаар аялаад ирлээ. Энэхүү аялал нь говийн 4 аймаг болох Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаар нийт 2000 гаран км зам туулан аялсан бөгөөд аялалын сонин хачиныг фото нийтлэл хэлбэрээр цуврал байдлаар блогтоо оруулахаар шийдлээ. Дараагийн фото нийтлэлүүдээр олны анхаарлын төвд байгаа Таван толгой, Оюу толгойн уурхайгаар аялсан тэмдэглэл, мөн Энергийн төв болох Хамрын хийд, Дэмчогийн хийдүүдийн талаар оруулах болно. За ингээд аялалын зургуудаас үзэцгээе.
|
Алс тийш зурайх зам харгуй минь чи намайг ямархан аялалд урин дуудна вэ? Би ямаршуу гайхамшигтай зүйлсийг үзэж, хэнтэй учирахыг гагцхүү зам минь чи л мэдэх бизээ. (романтик эхэлсэн шүү ккк)
|