dailyvideo

Баруун зүгийн нутгаар...

миний бие анхны фото нийтлэлээ өөрийнхөө блог дээрээ оруулахаар шийдлээ. Энэ удаад баруун таван аймгаар явсан аялалынхаа зарим зургаас толилуулж байна. Зургуудыг миний бие өөрөө авсан бөгөөд 1-рт би мэргэжлийн зурагчин биш, 2-рт сонирхогчийн энгийн камертай тул та бүхэн элдэв, алдаа мадаг байх аваас уучлан өнгөөрөөнө гэдэгт итгэж байна.
Энэ зургийг би "Гурвал" хэмээн нэрлэсэн бөгөөд Ховд аймагт авсан зураг. Энэхүү зурган дээр байгалийн гурван өөр зүй тогтол нэгэн дор харагдаж байгааг та бүхэн анзаарч байгаа бизээ.
Энэ зургийг "Бороо" гэж нэрлэсэн бөгөөд Хөх сэрхий нурууны хойд хэсэг орчимд байрлах газар нутгийн нэгээхэн агшинг харуулж байна.
Зам заалгаж буй хотын хүнийг харуулж буй энэ зургийг Ховд аймагт авсан юм.
Дуунд мөнхөрсөн алдарт "Буянт гол". Бороо ороол цаанаа л нэг гунигтай өдөр байсан шүү.
Энэ бяцхан хонин гүрвэлийг би Говь -Алтай аймагт явж байхдаа авсан юм.
Ховд гол дээрх үүр шөнийн заагийн зураглал. Гоё харагдаж байна уу.
Баян-Өлгий, Ховд аймгийн зааг дээрх нэгэн "Чантуу" айлын хонин сүрэг бэлчээрлэж байгаа нь. Хөдөө тал минь малаар дүүрэн, хөрсөн доороо эрдэнээр баян хүмүүс шүү дээ бид чинь.
Наадам дөхөж байлаа. Уяа сойлго нь тохирсон морьд унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулах тэр л өдрийг хүлээн тэсэж ядан зогсох мэт.
Мандах наран уулсын дундаас өндийж буй нь...
Зах хязгааргүй уудам "Шаргын говьд" элсэн дундах бяцхаан өндөг. Ямар шувууных болхыг мэдэж чадаагүй. Ямартай ч би сүүдрээ тусгаагүй шүү.
Завхан аймгийн төв Улиастай хотод шинээр баригдсан суваргууд. Завханчууд Отгонтэнгэр хайрханаа тойрч төрсөн хутагт, хувилгаадынхаа тоогоор суврагаа сүндүүрлүүлжээ.
Наран жаргах тэнгэрийн сүр хүчит догшин өнгө
Наран жаргах тэнгэрийн намуун зөөлөн өнгө...
Алтайн цаадах говь.... үлгэр домгийн гайхамшигтай нутаг шүү
Завхан голын тохойрсон хэсэг. Завханы Дөрвөлжин сумын орчмоос. Элсэн дээгүүр чимээгүй урсах энэ голын бүлээхэн ус...

Posted by БОРОО on 11:06 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 Сэтгэгдэл for Баруун зүгийн нутгаар...

  1. Anonymous

    Pokies Casino Online | Play Free Online Slots and
    The septcasino best online casino site that has slots and table games is Pokies Casino. There are over 200 casino games and 온카지노 you can play 메리트카지노총판 online for real money at the best

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla