dailyvideo

Үзэсгэлэнт говь нутгаар аялсан тэмдэглэл

Миний бие 14 хоногийн хугацааатайгаар үзэсгэлэнт говь нутгаар аялаад ирлээ. Энэхүү аялал нь говийн 4 аймаг болох Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаар нийт 2000 гаран км зам туулан аялсан бөгөөд аялалын  сонин хачиныг фото нийтлэл хэлбэрээр цуврал байдлаар блогтоо оруулахаар шийдлээ. Дараагийн фото нийтлэлүүдээр олны анхаарлын төвд байгаа Таван толгой, Оюу толгойн уурхайгаар аялсан тэмдэглэл, мөн Энергийн төв болох Хамрын хийд, Дэмчогийн хийдүүдийн талаар оруулах болно. За ингээд аялалын зургуудаас үзэцгээе.


Алс тийш зурайх зам харгуй минь чи намайг ямархан аялалд урин дуудна вэ? Би ямаршуу гайхамшигтай зүйлсийг үзэж, хэнтэй учирахыг гагцхүү зам минь чи л мэдэх бизээ. (романтик эхэлсэн шүү ккк)
Машины цонхоор иймэрхүү дүр зураг харагдаад… аялал цаашаагаа үргэлжилсээр
Шон. Сайншандын ойролцоо авсан зураг. Уг нь тэнгэрийн хаяатай хослуулаад зохиомжтой авах гэж оролдсон юм
Энэ чинь одоо нөгөө голио шүү дээ. Барьж авч байгаад сорвол нуль бидамин гэнэ. Бас харшилд их сайн юм байх. Даанч голио сорох зүрх зоригтой хэн ч байсангүй ээ :P  
Сар шувуу. Тал хээрт голдуу тааралдах бөгөөд тал хээрийн мэрэгчдийг устгадагаараа биологийн хувьд өндөр ач холбогдолтой шувуу л даа. Энэ шувуу зургаа авхуулаад сурчихсан шинжтэй байгаа биз дээ.
За одоо л яг жинхэнэ говьруугаа орж ирлээ шүү дээ. Цэнхэр тэнгэр, шаргал элс. 
Говийн ганц айл. Яваад орсон чинь ганц эмээ.  Айлд орчоод эргээд харсан чинь юу ч байхгүй…   гэж мэгээд аймшгийн юм яриад явчууд яана. Ккк. Зүгээр л сайхан айл байлээ.
Агуй. Энд чинь л одоо би бясалгал хийж хэсэгтээ гэгээрлээ шүү дээ. Энд очиж үзсэн хүмүүс хаана, ямар нэртэй газар гэдгийг нь хэлээрэй
Яг урдуур ийм олон хулан давхиж гарвал яахуу. Сэтгэл хөдлөнө гэдэг чинь үгээр хэлэх юм биш. Бид нар ч хөөрсөндөө хулан дагаж давхиж яваад замаасаа хазайж, элсэнд суусан тал бий :D Тэхдээ ан агнуурын талаас нь огт сонирхоогүй болно. Бид нар дунд буутай битгий хэл хутгатай хүн ч бараг байхгүй байсан юм.
Яг нар жаргах агшнаа урдуур гэнэт хулан орж ирээл. Саак биз айн. Бичээд дүрсэлж чадхааргүй л сайхан мэдрэмж.
Чулуужсан мод. Мод чулуужна гэдэг нь агаарын чийглэг муугаас болж модонд ялзрал явагдахгүйгээр эрдэсжиж буй үйл явц юм. Говийн нутгаар бол чулуужсан мод битгий хэл амьтан ч олдож магадгүй шүү :P
Аялалын маршрутын дагуу Зүүнбаянгаас баруун тийш 300 гаруй км явах замд нэлээд хэдэн эртний сүм, хийдийн туурь тааралдсан. Энэ зурган дээр бол “хоньчийн хийд” хэмээх эрт цагийн том хийдийн үлдэгдэл балгасийн хэсгээс харуулж байна.  Мөн замд “Өлгийн хийд” гэж хуучин цагт 3000 гаруй лам шавилан суудаг байсан том хийдийн туурин дээр очиж үзсэн. Дараа тусд нь бичлэг болгон оруулнаа.
Цуг явсан оюутанууд маань эртний чулуун зэвсэгийн үеийн эд эдлэл олсон юм. Удахгүй олсон олдворуудаараа сургууль дээрээ үзэсгэлэн гаргаж ч магадгүй.
Говь нутгийн үдшийн гайхамшигт нэгэн агшин
Аялалын багийнханы нэгэн өглөө
Говьд нар ингэж л жаргана шүү дээ. Гоё байгаа биз. Ёстой янзтай харагддаг юм билээ
Дэмчогийн хийд орчимд авсан зураг. Ноён хутагт Данзанравжаагийн барьж байгуулсан маш том хийд бөгөөд одоо энэхүү газар Өмнөговь аймгийн хувьд аялал жуулчлалын том цэг болжээ. Мөн энэхүү газрын энергийн төвд очсон тухай тусдаа фото нийтлэл болгон оруулах болно.
Хармаг жимс. Говьд түгээмэл тааралдах энэ жимс маш гоё амттай. Дарс хийхэд тохиромжтой гэх юм билээ. Азаар тэр дарсыг нь амссангүй. Амсвал бөөн адал явдал болохгүй юу :P
Энэ одоо бурхан залрах гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь тэнгэрийн зургийг дарчихсан юм. Яг жинхэнээрээ бол ёстой гоё сүртэй харагдаад байсан юм
Алсад харагдах Хан богд хайрхан. Яг энэ хайрханы ойролцоо нөгөө Оюу толгойн уул уурханй ажил эхлээд байгаа юм. Тусад нь дэлгэрэнгүй зураг хөрөгтэй гоё пост оруулнаа энэ талаар
Энэ хулан гэж ёстой гэнэн цагаан амьтан, санамсаргүй явж байгаад ойрхоноос зургаа авхуулчихсан даа. Гоё.
Говь гурван сайхан уул. Ёстой гоё газар байна лээ. Өмнөговь аймгийн аялал жуулчлалд том нөлөө үзүүлж буй газардаа
За манайхан гурван сайхан ууланд буудаллаж байна. Маргааш өглөө нь биднийг гоё аялал хүлээж байгаа :D
Ёлын ам. Уг нь мөстэй байдаг гэсэн. Биднийг очиход мөс нь хайлсан байсан. Ёстой гоё газар байналээ. Би  Ёлын амнаас буцаж яваад хүв хүйтэн усруу унасан шүү кк 
Айрр хөөрхөн амьтан. Биднийг ажиглаад хараал байсан
Ёо энэ үед тэнгэр ёстой лайтай харагдаж байсан шүү.
Шөнө орсон бороо, хүчтэй шуурганд олон майхан нурсан байлаа :(
За энэ тэмээний өмнөөс хэлж байгаа юм шүү: Манай говиор ирээрэй. Ёстой сайхан газар. Бас надыг унаж болы шүү нтр :P

Posted by БОРОО on 10:58 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 Сэтгэгдэл for Үзэсгэлэнт говь нутгаар аялсан тэмдэглэл

  1. dundgowior ymar gazruudar ochson be ?

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla