dailyvideo

усны нөөцийн нэгдсэн менежмент

"Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг (УННМ)

бэхжүүлэх нь" төсөл
Товч  танилцуулга: Бүрэлдхүүн хэсэг  A (Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг)_______________________________________________________

Төслийн хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн болон Делтаресын олон улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар их сургуулиудын багийн зохицуулагч зохицуулдаг.

Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг
Хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэнэ. ТЮслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээнд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хариуцдаг. 
Магистрийн сургалт.
Төслийн нэгж, хамтрагч байгуулагуудаас төслийн хэрэгцээ шаардлагыг харгалзан УННМ, хүрээлэн буй орчны инженер, ус хангамж, усны бодлогын чиглэлээр  6 залуу мэргэжилтнийг ЮНЕСКО-ын Усны боловсролын хүрээлэн болон бусад хөгжингүй орны их дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцуулна.
Ажлын байран дээрх сургалт. Төслийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх сургалт  үндэсний болон олон улсын зөвлөхүүдийн дэмжлэгтэй явагдана.  Дотоод, гадаадын мэргэжилтнүүд тодорхой сэдвүүдээр сургалт, семинар явуулна.
Богино хугацааны сургалт.
Төслийн нэгж, хамтрагч байгууллагуудын мэргэжилтнүүдийн УННМ-ийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэгдэнэ. Мэргэжилтнүүдийг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн, Делтарес болон өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудад богино хугацааны сургалт,  хөтөлбөрт хамруулна. УННМ-ийн чиглэлээр олон улсын хурал зөвөлгөөнд оролцох болон УННМ-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа орнуудад туршлага судлахыг дэмжинэ.   
Докторын сургалт.
Төслийн үйл ажиллагаанд дэмжлэг болох УННМ-тэй холбоотой  сэдвээр суурь  судалгаа хийлгэх, УННМ-ийг шинжлэх ухааны түвшинд бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх зорилгоор 3 докторантад өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, мэргэжлийн байгууллагад судалгаа хийж зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлнэ. Экологийн урсацын шаардлага, усны үнэ тариф, Төв суурин газрын (хотын) усны менежмент, УННМ ба үйлдвэр-уурхайн ус ашиглалт зэрэг сэдвүүд байж болно.
УННМ-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах
Их сургуулиудын сургалтын хөтөлбөрт УННМ-ийг тусгах асуудал Монгол оронд УННМ-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. МУИС, ШУТИС, ХААИС дээр хэрэгжиж байгаа усны чиглэлийн хөтөлбөрүүд дээр үндэслэн энэ зорилтыг хэрэгжүүлнэ.
УННМ-ийг сургалтын хөтөлбөрт тусгах ажил  усны салбарын өнөө болон хэтийн хэрэгцээ, одоогийн сургалтын төлөвлөгөө, оюутнуудын үндсэн мэргэжил, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, олон улсын туршлагад анализ хийснээр төслийн бэлтгэл шатанд эхэлсэн. УННМ-ийг сургалтын хөтөлбөрт тусгаж  хэрэгжүүлэх ажил дараах байдлаар хэрэгжинэ:
  • Их сургуулиудын одоогийн сургалтын төлөвлөгөөнд УННМ-ийг аажим нэвтрүүлэх: бакалаврын түвшинд 1, магистрын түвшинд 2 багц цагтай хичээл тусгах, гурван их сургуулийн хамтарсан магстрын хөтөлбөр боловсруулах.
  • Багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх - богино хугацааны сургалт, ажлын байран дээрх сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах сургалт.
  • Сургалтын орчныг сайжруулах - монгол хэл дээр сурах бичиг хэвлүүлэхийг дэмжих, шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага, багаж төхөөрөмж, програм хангамжаар туслах.
  • Гурван их сургуулийн хамтарсан магистрын хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх ажлыг олон улсын болон төслийн багийн дэмжлэгтэйгээр явуулна.
  • Монголын болон олон улсын туршлага, жишээг судлах.
  • Их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Хүснэгт  1. Их сургуулийн хөтөлбөрт УННМ-ийн нэвтрүүлэх явц


Хэрэгжиж эхлэх хугацаа
Хөтөлбөр
Кредит цаг
2009 оны 9-р сар
Баклаврын УННМ-ийн хамтрасан багц хичээл
1 кредит заавал болон сонгон судлах
2010 оны 3-р сар
Магистрын УННМ-ийн хамтрасан багц хичээл (мэргэшүүлэх)
2 кредит заавал болон сонгон судлах
2011 оны 9-р сар
УННМ-ийн магистрийн хамтарсан хөтөлбөр
36 кредит (6 кредит- магистрийн ажил)

Posted by БОРОО on 1:56 AM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for усны нөөцийн нэгдсэн менежмент

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla