dailyvideo

Монголчууд усыг үнэгүй хэрэглэдэг

Манай улс цэвэр усны нөөцөөрөө хамгийн бага орнуудийн тоонд ордог ч цэвэр усаа үнэгүй хэрэглэдэг бас цөөхөн орны тоонд ордог. Хүн бүрийн амьд явахын баталгаа болж байгаа цэвэр ус үнэгүй байгаагаас олон тонноор асгарсан усанд хариуцлага хүлээх хүн алга.Тун удахгүй дэлхийн улс орнууд алт эрдэнэсээр баян ядуугаа хэмжих бус цэвэр усны хэрэглээгээрээ баян ядуугаа хэмжих цаг болохнээ. Өдөр ирэх тусам дэлхийн уур амьсгал болоод хүний буруутай үйл ажиллаганааас болж дэлхийн цэвэр усны нөөц багассаар байгаа.

Энэ нь манай оронд бүр ч эрчимтэй явагдаж байгаа. Гэтэл усыг үнэгүй хэрэглэдэг усны хомсдол орж үзээгүй байгаа манайхан энэ их сул асгарч байгаа цэвэр ус мөнгөөр хэмжихээргүй ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг хэзээ ухаарах вэ?. Бидний усны мөнгө гэж төлөөд байгаа үнэ бол усыг ууж хэрэлэснийхээ төлөө биш түүнийг та бидэнд хүргэх гэж зөөвөрлөсний л хөлсийг бид төлж байна. Өөрөөр хэлбэл ундны болон хэрэглээнийхээ усыг ямарч үнэгүй хэрэглэж байна. Гэтэл өнөөдөр Дани улсад цэвэр ус 1000 литр тутамдаа 4875 төгрөг Германд 3900 төгрөг Япон улсад 1951-3002 төгрөг урд хөрш хятад улсад 780 төгрөг бол хойд хөршид маань 643.5 Румын усад 430 төгрөг байна. Харин манай улсад энэ үнэ ердөө 207-350 төгрөг байна.

Дээрх улс орнууд манай улсыг бодвол цэвэр усны нөөц харьцангуй өндөр байгаа. Манай улсад цэвэр усны үнэ хямдхан байгаа учраас бүтэн сар асгарсан цэвэр усны төлөө харамсах хүн өнөөдөр алга.Бүтэн сар асгарсан цэвэр усны алдагдалыг тооцхын тулд багахан тоо бодье. Сул асгарч байгаа крантнаас минут ч хүрэнгүй хугацаанд 60 литрийн сав дүүрдэг байна. Цагт 60 минут байдаг тэгэхлээр цагт 3600 литр цэвэр ус асгарсан байна. 24 цагт үржүүлэхэд өдөрт 86400 литр ус асгарсан байна. Энэ тоог бүтэн сараас нь үржүүлбэл 2678400 литр цэвэр ус ямар ашиггүй сул асгарчээ. Гэтэл өнөөдөр үүн дээр харуцлага хүлээх хүн даанч алга. Улаанбаатар хотын иргэд усны үнэ гэж Цэвэр усыг тоолууртай бол 207.50 тоолуургүй бол 304.50 мөнгө төлдөг бол бохир усны үнэ гэж тоолууртай бол 110 тоолуургүй бол 130 төгрөгийг 1000 литр тутамд төлж байна. Дээрх асгарсан Цэвэр усыг мөнгөн дүнд шилжүүлвэл 5544288 төгрөг болж байна. Энэ их ус цэвэр усны нөөц дууссан тохилдолд нийслэлчүүдийг бүтэн сар хангах ус гэж болохоор даанч харамсалтай.

Нөгөө талаар манай иргэд усыг хайр найргүй замбараагүй хэрэглэж байгалийг бохирдуулж байгаа нь ч бас усны нөөц эрс багасахад нөлөөлж байна. Өнөөдөр ус хэрэглэлгүй үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн гэж ганц ч байхгүй. Жишээ нь гэхэд та бидний өдөр тутам өмсдөг нэг хос гуталыг үйлдвэрлэхэд 8000 литр ус зарцуулагддаг бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ноолуур угаах үйлдвэрүүд 1 тонн ноосыг угаахад 21 мянган тонн цэвэр усыг бохирдуулж байна. энэ бохир усаа эргүүлээд цэвэршүүлэхгүй байгаа учраас цэвэр усны нөөцөд яаж сөргөөр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Иймээс хамгийн гол нь иргэд маань өдөр ирэх тусам багассаар байгаа цэвэр усны нөөцөө өнөөдрөөс эхлээд хайрлан гамнах хэрэгтэй болж байна.

Posted by БОРОО on 5:51 AM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 Сэтгэгдэл for Монголчууд усыг үнэгүй хэрэглэдэг

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla