dailyvideo

Монголд явж буй нэг машин Европын 7О-8О машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг


Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан иргэд жилийн есөн сард нь түлш түлдэг. Нийслэлийн хэмжээнд жилд 5.2 сая тонн нүүрс хэрэглэдгээс гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн, дулааны гурван цахилгаан станц 3.5 сая орчим тонн, үлдсэн 1.3 сая тонн нүүрсийг нам даралтынс 400 гаруй зууханд шатаана. Түүнчлэн 8О мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж хотын агаарыг бохирдуулж байна. Эдгээр машины дийлэхнийг Солонгос, Япон зэрэг орнуудаас оруулж ирж буй хорт утаа ихээр ялгаруулдаг хуучин машинууд эзэлж байгаа нь агаарыг улам бохирдуулах нөхцлийг бүрдүүлпдэг гэж болно.

Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын 7О-8О машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэнэ. тэгэхээр агаарын бохирдлын 4О орчим хувийг автомашинаас ялгарсан утаа эзэлж байгаа юм. Нөгөө талаар нийслэлийн тоосжилт агаар бохирдуулж буй бас нэг шалтгаан болоод байна. Улаанбаатар хотын тоосжилт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2-3 дахин их байгаа нь ногоон байгууламж дутмаг, зам талбай асфалтжуулаагүйтэй холбоотой юм. Нүүрс шаталтаас хүхэрлэг хий, авто машины утаанаас азотын давхар исэл нь ялгардаг тул агаарыг ийнхүү их хэмжээгээр бохирдуулж байна. Харин нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний үйл ажиллагаатай холбоотой үүсдэг бол бүдүүн ширхэгтэй тоосонцор нь нүүрсний шаталтаас үүсдэг. Энэ хоёр тоосонцорын бүтцэд олон химийн элемент агуулагддаг бөгөөд янз бүрийн өвчин үүсгэх үндэс болдог. Нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний амьсгалаар дамжин уушигны цулцанд наалдаж гэмтээн тэлэгдэж улмаар зүрхэнд хүрнэ. Ингэснээр зүрх судас, амьсгалын зам, цусны эргэлтийн хэвийн ажиллагааг алдагдуулснаар томоохон өвчнүүд үүсэх шалтгаан болдог.
Судалгаанаас үзэхэд өвлийн улиралд угаарын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1О дахин ихэсдэг. Үүний зэрэгцээ автомашины яндангаас гарч буй утаанд хар тугалга, зэс, цайрын хүчил зэрэг хүнд металлууд ихээр агуулдаг. Энэ нь газрын хөрсийг бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Өөр нэг аймшигтай баримт бол нийслэлд 4ОО гаруй дугуй засварын газар байдаг бөгөөд нам даралтын зуухтай гэр хорооллын айлууд нэг дугуйг 15О төгрөгөөр худалдан авч түлдэг гэнэ. Мөн ажилласан тосонд улаан тоосго 2 хоног байлгаад шатаахад илчтэй байдаг гэж ярьж байна. Энэ бүгд хүний биед маш хортой бензперин гэдэг бодис ялгаруулдаг.
Бензиперин:С20 Н12.Олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч . Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис юм. Анх 1933 онд нүүрсний давирхайнаас гаргаж авсан бөгөөд хорт хавдар үүсгэх шинж чанарыг нь илрүүлсэн байна. 19-р зуунд нефтийн үйлдвэрийн ажилчдын дунд судалгаа хийхэд арьсны хорт хавдартай хүний тоо тохиолдлын тоо их гарчээ. Бензиперин нь нүүрсний давирхайнаас гадна хуучирсан машин ялангуяа дизель хөдөлгүүртэй машины утаа, органик материалын шаталтаас үүссэн утаа, хайрч хуурсан түлэнхий хоол хүнсэнд агуулагддаг. Сүүлийн үеийн судалгаагаар шарсан талханд бензипериний түвшин өндөр байдгаатөдийгүй шарсан махыг тогтмол хэрэглэх нь хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.
АНУ-ын Канзасын их сургуулийн судлаачид тамхичдад уушиг тэлэгдэх өвчин, А витамины дутагдал үүсдэг ба тамхины утааны найрлага дахь бензиперин нь уушигны эсийн генийг гэмтээж хорт хавдар үүсгэдгийг мөн илрүүлсэн байна.
2001 онд АНУ-ын Үндэсний хорт хавдар судлалын институт barbeque, шорлог гэх мэтийн утаж болгодог, ялангуяа стейк, хальстай нь шарсан тахианы мах, манайхны боодог хамбургер зэрэгт бензипериний түвшин хэвийн хэмжээнээс их байгаа тухай судалгаандаа дурдсан байна.
Синтетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийсэн дугуй нь бром, зэс, меркурий зэрэг 17 төрлийн хүнд металбензин болон олон төрлийн органик бодис агуулдаг. Шаталтын үед зуу, зуун хортой бодис агаарт дэгддэгийн нэлээд хэмжээний жижиг хэсгүүд нь уушгинд үлддэг байна. Цаашид цусанд орж улмаар бие махбодын аль ч хэсэгт хүрч өвчлөл үүсгэх чадвартай. Агаарт тархсан бодисууд дээр дурьдсан хор нөлөөнөөс гадна астматай хүмүүсийн зовиурийг нэмэгдүүлж, зүрхний өвчин үүсэх шалтгаан болно. Дээрх баримтуудаас та бүхэн түлшийг хэмнэх зорилгоор дугуй шатаах нь нийтийн эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд асар их хор хөнөөлтэй болохыг ойлгосон байх.
Хорт утаанд хүүхэд илүү өртөмтгий байдаг нь тэдний минутад амьсгалах тоо олон, уушиг болон бусад эрхтэн тогтолцооны хөгжил сул байдагтай холбоотой юм. Мөн утаанд хордсон эхийн хүүхэд хөхний сүүгээр дамжуулж дээрх хорт бодисуудыг авдаг аж. Тиймээс агаарын бохирдол хэдий их байна хүүхдийн өвчлөл төдий чинээ ихсэнэ гэсэн үг. Дугуй шаталтын дүнд бий болсон хаягдлууд гудамж, зам, талбайд хэдэн өдрөөр байх ба түүн дээгүүр хүн, машин явах бүрт хорт нэгдэл нь агаарт тархаж, эргээд амьсгалын замаар дамжин уушгинд орж хордуулна. Мөн борооны усаар дамжин, ус, хөрсийг бохирдуулдаг байна. Энэ мэтчилэн хүнд метал болон хорт нэгдлүүд хэзээ ч устаж, алга болдоггүй бөгөөд ургамал, амьтан, гол усанд оршиж, хор хөнөөлөө тарьсаар байдаг.
Хөгжингүй орнуудад дугуйг хэзээ ч шатаадаггүй бөгөөд манайхтай хөгжлийн түвшин ойролцоо Бангладешийн Катманду хотод л гэхэд дугуйг түлшинд бус зөвхөн засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор жагсаал хийх үедээ л шатаасан тохиолдол бүртгэгджээ.
Ард иргэдээ! Дугуй шатааж үр хүүхдээ болон орчин тойрны ахан дүүсээ хордуулахаа зогсооцгооё! Дугуй шатааж байгаа бүх тохиолдолтой иргэн бүр тэмцэцгээе!

Posted by БОРОО on 2:26 AM. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Монголд явж буй нэг машин Европын 7О-8О машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla