dailyvideo

Хэт ягаан туяаны аюул ойрхон байна

Озоны цоорхой жилээс жилд нэмэгдэж байна гээд байгаа. Энэ цоорхой Монголд яаж нөлөөлж байна вэ. Сүүлийн үеийн мэдээлэл өгөөч?
Чингэлтэй дүүргийн иргэн Х.Баясгалан
-Монгол орон озоны давхаргын цоорхой илэрсэн газраас хол зайтай мэт санагдах боловч үнэндээ их ойрхон. Манай орноос холгүй орших Сибирь дээр озоны цоорхой хавар үүсдэг. Монголоос урагш орших Гималайн нуруун дээр бас озоны цоорхой хавар үүсдэг.

Эдгээр цоорхойнууд хоорондоо нийлэх ч юм уу эсвэл тогтвортой том цоорхой болж тэлбэл бид шууд л хэт ягаан туяаны аюулд өртөнө. Америкийн хиймэл дагуулын мэдээг үндэслэн бидний хийсэн судалгаагаар озоны давхаргын үнэмлэхүй утга монгол орон дээр 350- 400 добсоны нэгж (220 добсоны нэгжээс бага утгатай бол озоны цоорхой илэрлээ гэж үздэг) орчим байгаа ч энэ нь жилээс жилд буурах хандлагатай байна.
Монгол Улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол, түүнд оруулсан бусад нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон. Гэвч үүнээс хойш 1999 онд Бээжинд болсон протоколд нэгдэн орсон Талуудын XI хурлаас Монреалын протоколд нэмэлт засвар, залруулга оруулж баталсан юм.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд Протоколын зарим зүйлүүдийг өөр хооронд нь солин, зохицуулах, шинээр нээгдсэн бромхлорметан бодисын талаарх засвар, нэмэлтүүд тусгагдсан. Хэдийгээр энэ бодисыг манай улс ашигладаггүй ч цаашид үүнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тиймээс олон улсын байгууллагаас өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу манай улс 2007 оны аравдугаар сарын 18-нд Бээжингийн нэмэлтэд нэгдэн ороод байна.

Posted by БОРОО on 2:31 AM. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

1 Сэтгэгдэл for Хэт ягаан туяаны аюул ойрхон байна

  1. The blog and data is excellent and informative as well. thankyou for shearing this information with us mongolia tourism provide many tour package contact with us
    mongolian tour package
    best monglian travel agency

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla