dailyvideo

ННФ-ын мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төслүүд

Нээлттэй Нийгэм Форумаас жил бүр ТББ-уудын дунд нээлттэй зарлан явуулдаг мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө 2010 онд төсөв, уул уурхай, төрийн болон нийгмийн үйлчилгээ, хүний эрхийг хангах үндэсний механизмын үйл ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлээр зарласан. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жилийн төслийн уралдаанд  орон нутгийн төрийн бус байгууллагуудын санал санаачилгыг тусгайлан авч үзэж дэмжихээр болсон билээ. Түүнчлэн мониторингийн хөтөлбөрийн хүрээнд өмнө нь төсөл хэрэгжиж байгаагүй зарим аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн ажиллах Зөвлөх байгууллага шалгаруулах уралдааныг тус тус зарлан дүнг гаргалаа.

2010 онд хөтөлбөрт оролцохоор нийт 28 төсөл шалгарсан ба үүнээс 4 нь орон нутгийн төрийн бус байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөх байгууллагын санал, 24 нь хот, хөдөөд мониторинг хийх төслүүд байна. Шалгарсан мониторингийн төслүүдийг чиглэлээр нь ангилбал:
Төсөв:  10 (үүнээс хөдөө 8, Улаанбаатар 2)
Хүний эрхийг хангах механизм: 2 (хөдөө 1, Улаанбаатар1)
Уул уурхай: 3 (хөдөө 2, Улаанбаатар 1)
Боловсрол, нийгмийн салбар: 4 (хөдөө 2, Улаанбаатар2)
Засаглал: 5 (хөдөө 3, Улаанбаатар 2)

Нийт шалгарсан мониторингийн төсөл: 24 (хөдөө 16, Улаанбаатар 8)


Төслүүдийг шүүн шалгаруулахдаа төрийн бус байгууллагын мониторинг хийх чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн зорилгод уялдуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй болон Улаанбаатарт залуучуудын санал, санаачилгаар шинэ тутам байгуулагдсан туршлага багатай төрийн бус байгууллагуудыг тусгайлан дэмжих зарчмыг баримталсан ба өмнө нь хөтөлбөрт оролцож байсан, харьцангуй туршлагатай байгууллагуудын хувьд төслөө өмнөх хийсэн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулсан, тухайн чиглэлээр ямар дорвитой үр дүн гаргах санал дэвшүүлсэн зэргийг гол шалгуур болгож үзлээ. Зөвлөх байгууллагуудыг шалгаруулахад мониторинг, нөлөөллийн чиглэлээр хуримтлуулсан туршлагыг нэн тэргүүний шалгуур болгож үзсэн ба зөвлөх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн бодитой тооцоо зэргийг дараагийн шалгуур болгон авч үзсэн.

Та бүхэн энд даран (PDF) нийт шалгарсан төслүүдийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Posted by БОРОО on 9:23 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for ННФ-ын мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төслүүд

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla