dailyvideo

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбоо

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбоо нь газарзүй, геологи, ус цаг уур, экологи, палеонтлоги, газрын харилцааны салбарын залуу судлаач, багш, мэргэжилтнүүдийн үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, холбох зорилготойгоор 2004 онд анх байгуулагдсан юм.
Үйл ажиллагааныхаа хүрээнд Монголд болон гадаадад эрдэм, шинжилгээний ажил эрхэлж, сурч боловсорч буй залуу судлаач, эрдэмтэн, оюутнуудад туслах, мэдлэгээ өргөжүүлэн, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарал тавин ажилладаг. Өнөөдрийн байдлаар эгнээндээ МУИС-ийн Газарзүй-Геологийн сургууль, ШУТИС-ийн Геологи-газрын тосны сургууль, ХААИС-ийн Агробиологийн сургууль, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Палеонтлогийн төв, Ус цаг уурын хүрээлэн зэрэг байгууллагуудад ажиллаж буй 100 гаруй залуусыг гишүүнчлэлдээ нэгтгээд байна. 
Холбооныхоо гишүүдийн бүтээлийг олны хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ШУ ба үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Хүрэлтогоотын семинар”-ийг жил бүр уламжлал болгон явуулж, шалгарсан бүтээлүүдийн товхимолыг гарган, шилдэг бүтээлүүдэд БСШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг  олгож ирсэн. 
Бид цаашид өөрийн холбооны гишүүд болон холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллагатай болж, урт хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөж байна. 

Posted by БОРОО on 11:22 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбоо

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla