dailyvideo

Газрын менежментийн үндэсний төв


Газрын менежментийн үндэсний төв нь 2007 оны 12 сард байгуулагдсан бөгөөд 2008 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тус төв нь газрын харилцааны үйл ажиллагааг Монгол улс, үндэсний хэмжээнд дэмжих, сайн газрын менежментийг бий болгох, хөгжүүлэх нөхцлийг хамгийн зөв, оновчтой хувилбараар бүрдүүлэхэд тал бүрийн боломжоо ашиглан манлайлан оролцохыг зорилгоо болгосон юм.


Одоогийн байдлаар газрын харилцааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, газрын зах зээлийг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа зэрэг үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Түүнчлэн манай байгууллага нь ЗТБХБЯ, ГХГЗЗГ, НЗДТГ, Нийслэлийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан www.e-gazar.mn вэб сайтыг эрхлэн хөтөлж, газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн "Газрын харилцааны шинэтгэлийг дэмжих төв" ТББ, TV9 телевизтэй хамтран “Нээлттэй газрын харилцаа” сэдэвт цуврал нэвтрүүлэг бэлтгэн явуулж үзэгчдэд хүргээд байгаа билээ.

Энэхүү төвийн тэргүүнээр Д.Цолмон, гүйцэтгэх захиралаар Г.Гантулга (Монгол Улсын Их Сургуулийн газрын менежментийн багш) нар тус тус ажиллаж байна. Түүнчлэн хуульч, эдийн засагч, програмист, газрын менежер зэрэг мэргэжлийн хүмүүсээр удирдах зөвлөлөө бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид Газрын менежментийн үндэсний төвтэй хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, албан байгууллага та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Posted by БОРОО on 11:25 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Газрын менежментийн үндэсний төв

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla