dailyvideo

Оюутолгойд 2.3 тэрбум USD төсөвлөв


"Айвенхоу Майнз" компанийн удирдах зөвлөл өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Оюутолгойн зэс алтны уурхайн бүтээн байгуулалтад эхний ээлжид 2.3 тэрбум ам.доллар төсөвлөх шийдвэр гаргажээ. Энэ нь тус уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах ирэх оны төсөв бөгөөд үүний 13 хувийг барилга, 60 хувийг үйлдвэрлэл, уурхайн бутээн байгуулалтад зориулах аж. Энэ тухай тус компанийн ерөнхийлөгч Жон Макен болон гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд нар албан ёсоор зарлажээ. Тус компанийн ерөнхийлөгч ноён Ж.Макен хэлэхдээ "Бид энэ оны турш барилгын ажлыг хэрхэн хурдан, чанартай хийх вэ гэдгийг хэлэлцсээр ирсэн. Харин одоо бидний хэлэлцээр амжилттай дуусч, эн тэргүүнд хүдэр боловсруулах үйлдвэрийг байгуулна" гэжээ.
Түүнчлэн тэрээр 2012 оны дөрөвдүгээр хагас гэхэд эл үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж эхний бүтээгдэхүүнээ гарган авах хэрэгтэй байгааг онцолсон байна. Ирэх долоо хоногт "Айвенхоу Майнз" болон "Рио Тинто" компаниуд бүтээн байгуулалтын нэгдсэн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурах юм байна. Бүтээн байгуулалтын ажил ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд 2011 он бол эдгээр компанийн хувьд үйл ажиллагааны эхлэл, бүтээн байгуулалтын оргил үе байх болно гэдгийг удирдлагууд дүгнэсэн байна.



“Үндэсний шуудан”
Б.САЙХАНЧИМЭГ

Posted by БОРОО on 2:08 AM. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Оюутолгойд 2.3 тэрбум USD төсөвлөв

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla