dailyvideo

Хотын дарга Сэлбэ голыг сэргээх гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооныхон хотын дарга Г.Мөнхбаярт Сэлбэ голыг сэргээх төслийг танилцууллаа. Уг төсөлтэй хотын дарга танилцаад цаг үеэ олсон зөв ажил хэрэгжүүлж байгаад нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны гишүүдийг сайшааж байлаа.
Улаанбаатар хотод 10 гаруй жилийн өмнө урсааж байсан олон гол өнөөдөр урсахаа байсан. өмнө нь Улаанбаатар хотод хөрсний ус гадарга дээр гарч ирж, түүнийг зайлуулах ажил хийгддэг байлаа. Харин одоо нийслэл хотод гүний цэвэр усыг ундны болон ахуйн үйлдвэрийн хэрэгцээнд ариг гамгүй ашигласнаас болоод хотын дотор урсдаг гол горхи татарч Туул голын урсац татрахад хүрээд байна. Тиймээс нийслэл хотын удирдлагууд үүнд анхаарал хандуулж нийслэлийн гүний усыг судлах ажлыг гадаадын улс орны эрдэмтэн судлаачидтай хамтарч эхлүүлээд байна. Цаашдаа хөрсний усыг орон сууцны ариун цэврийн хэрэгцээнд ашиглах талаар судалгаа хийгдэж байгаа. Мөн Сэлбэ болон дунд голыг сэргээх ажлын эхлэл нь энэ болж байна эдгээр ажил дээр хотын төсвөөс тодорхой хувийг гаргах болно. Нийслэл хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голыг цэвэрлэх ажилд хотын төсвөөс 10-15 хувийг зарцуулна гэж хотын дарга Г.Мөнхбаяр дуулгасан юм. Уг Сэлбэ голыг сэргээх төсөл ийнхүү өчигдөр гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд зуун айлын гүүрнээс арван гуравдугаар хорооллын гүүр хүртэл 9500 ам метр явган хүний зам, гүүрэн гарц дөрөв, сүүдрэвч арван нэг, усан оргилуур хоёр хэсэгт, ногоон байгууламж арван хоёр мянган ам метрийг тус тус хийх юм байна.

Posted by БОРОО on 2:14 AM. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Хотын дарга Сэлбэ голыг сэргээх гэрээнд гарын үсэг зурлаа

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla