dailyvideo

Газрын мэдээллийн систем гэж юу вэ?

Газрын мэдээллийн систем /LIS, LMIS/ нь техник технологид тулгуурласан бүртгэл, мэдээллийн менежмент юм.
Газрын харилцааны аливаа асуудалд менежментийн зүгээс үйл ажиллагаа явуулхад эмх, цэгцтэй зохион байгуулагдсан мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас мэдээллийн зохион байгуулалттай, хэрэглэхэд хурдан шуурхай байдлыг хялбар болгох үүднээс Газрын Мэдээллийн Систем үүсжээ

Техник, технологийн хөгжил, мэдээлийн холболт, хэрэглэгчийн хэрэгцээг хангах шаардлагын дагуу энэ ангилал зарим тохиолдолд баримтлахад хүндрэлтэй болж ирсэн

ГМС гэсэн нэг хэвшмэл ойлголтонд баригдаж болохгүй. Учир нь энэ ойлголт техник технологийн дэвшилтэй хамт өөрчлөгдөж байдаг
Газрын мэдээллийн систем нь орон зайн мэдээлэлд тулгуурлан гарч ирсэн Газар зүйн мэдээллийн систем /ГЗМС/, зайнаас тандан судлал /ЗТС/, геодези, хэмжилт зураглалын техник, технологитой нягт уялдаатайгаар хөгжидөг.

Эдгээр системийн хослол нь орчин үеийн газрын мэдээллийн системийн тулгуур технологи болж байна.
ГЗМС-ийг орон зайн мэдээллийн өгөгдлийг боловсруулах технологи болгон ашиглах өргөн боломжтой бөгөөд газрын бүртгэл, газрын эрхийн бүртгэл голлосон татварын, эрх зүйн кадастрын хувьд өөрийн мэдээллийн парцелд суурилсан систем рүү хөрвүүлэх боломжтой байдаг.
Газрын нөөцийн кадастр, олон зориултад кадастрын хувьд ГЗМС-ийг сан хөмрөгийн боловсруулалтын гол хэрэгсэл болгон ашиглах хандлагатай байна.

Газрын мэдээллийн системийг энгийн утгаар тодорхойлвол программ хангамж, мэдээллийн сан, данс бүртгэл хөтлөлт 3-н нэгдэл, харилцан уялдаа гэж ойлгож болно.

Posted by БОРОО on 10:06 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Газрын мэдээллийн систем гэж юу вэ?

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla