dailyvideo

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ


2010.12.2_2Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2010” зургаа дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутаг дахь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага иргэдэд үйлчилгээгээ нэг дороос хүргэж байна. Гадаадаас ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.


Нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, ОХУ-ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагийн захирал Рютина Ирина Владиславовиа, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын газрын жуулчлалыг дэмжих хэлтсийн дарга Яо Вэн Жүн, Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүо, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Кемпинский Хаан палас зочид буудлын ерөнхий менежер Свен Фритче нар оролцов.

Үзэсгэлэнгийн үеэр урлаг соёлын олон арга хэмжээ явагдахаас гадна гадаад дотоодоос уригдан ирсэн аялал жуулчлалын мэргэжилтэн, зөвлөхүүд төрөл бүрийн сонирхолтой сэдвээр богино хэмжээний уулзалт семинар зохион байгуулж, харилцан туршлага солилцох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдаж байна.

2010.12.2_3Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Кемпински Хаан Палас зочид буудал, ивээн тэтгэгчээр Нью Жуулчин Турс, Чингис Хаан зочид буудал, Блак Айбэкс Экспэдишнс, дэмжигч байгууллагаар МҮХАҮТ, Айро Монголиа, Монголын зочид буудлуудын холбоо, Үндэсний аялал жуулчлалын байгууллага, Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.



“Mongolia ITF-2010” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт дээрБОАЖ-ын сайд Л.Гансүхийн хэлсэн үг

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн зарлагдсанаас хойш энэ ажлын хүрээнд хийгдэж буй томоохон арга хэмжээний нэг нь “Mongolia ITF” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм.

2010.12.2_4Аялал жуулчлал гэдэг их онцлог салбар бөгөөд олон салбарын хөгжил, дэвшил, үйл ажиллагаанаас шууд хамаарч, басхүү тэдгээр салбарынхаа хөгжилд түлхэц үзүүлж, хурдасгуур нь болж байдаг билээ. Өдгөө зургаа дахь удаагаа зохиогдож байгаа ýíý үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд өргөжин тэлж, гадаад дотоодын олон байгууллага, аж ахуйн нэгж хамрагдах болсон íü “Mongolia ITF” үзэсгэлэнгийн нэр хүнд, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн нэг том үзүүлэлт юм.

Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр үйлчилгээний байгууллагууд чөлөөт өрсөлдөөний зарчмаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, маркетинг сурталчилгаандаа сайтар анхаарах болсон бөгөөд “Mongolia ITF” үзэсгэлэн нь хувийн хэвшлийнхний энэ хэрэгцээ шаардлагыг бүрнээ хангасан нэн саашаалтай арга хэмжээ болон тогтмолжиж байгаад баяртай байна. Гурван өдөр үргэлжлэх энэ үзэсгэлэнгээр аялал жуулчлалтай холбоотой ажилладаг хэн бүхний хамтын ажиллагаа, ажил хэрэг, бизнест ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирэх гуравдугаар сард Герман улсад болох дэлхийн хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Ай-Ти-Би-д Монгол Улс “Соёлын түнш” болон оролцохоор болсон бөгөөд энэ ажил манай аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Үзэсгэлэн яармагийг гардан зохион байгуулсан Аялал жуулчлалын үндэсний төв болон хамтран ажилласан байгууллага хамт олонд ажлын амжилт хүсэхийн хамт гадаад орнуудаас оролцож буй төлөөлөгчдөд дахин халуун талархал илэрхийлж, Монголыг зорих жуулчдын цуваа улам бүр өсөн нэмэгдэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье. 

Posted by БОРОО on 1:27 AM. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for “Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla