Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ?
Үл хөдлөх хөрөнгө нь эд зүйл буюу биет хөрөнгө гэсэн материаллаг шинжтэй байдаг. Түүнчлэн гол ялгагдах нэг онцгой шинж нь байгалийн бүтээгдэхүүн болох газар болон хүний хөдөлмөрийн үр дүн болох барилга, байгууламж байдлаар орших ба ихэнх тохиолдолд эдгээрийн нэгдэл байдаг.
Үл хөдлөх хөрөнгө нь хүний амьдралын гол хэрэгцээ болох хэвийн аж төрөх боломжийг бий болгодгоороо бусад эд баялагтай харьцуулбал хамгийн их ашиг тустай баялагт тооцогдоно. Түүнээс гадна үл хөдлөх хөрөнгө бол байгалийн нөхөн сэргээгдэшгүй нөөц баялаг (газар), соёл иргэншлийн бүтээн байгуулалт (барилга, байгууламж), хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр (таваар), үйлдвэрлэлийн хэрэгсэл болж байдаг. Эдгээр зориулалтууд нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөлийн зүйл, бизнес, хөрөнгө оруулалтын эх сурвалж болгож байдаг билээ.
Үл хөдлөх хөрөнгийн хүний хэрэгцээг хангах чадвар, түүний ашигт байдал, хэрэглээний чанар нь түүний үнэ цэнийг нь тодорхойлж байдаг. Гэхдээ ашигт байдал, хэрэгцээг хангах чадвар нь тухайн цаг үеийн хөгжил дэвшил, шинэчлэл, нийгмийн сэтгэхүйгээс хамаараад хувьсаж байдаг ухагдахуун. Энэ байдлыг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эдийн засгийн ойлголтууд их хувьсан өөрчлөгдөж ирсэн .
Үл хөдлөх хөрөнгийн харилцааны асуудал нь улс бүрийн хувьд өвөрмөц онцлог зохицуулалттай, харилцан адилгүй түүхэн шатуудыг дамжин хөгжиж ирсэн. Иймээс дэлхийн улс орнуудад үл хөдлөх хөрөнгийг ерөнхийдөө ямаршуу хандлагаар тодорхойлдогийг авч үзье.
Posted by БОРОО
on 10:09 PM.
Filed under
DICTIONARY
.
You can follow any responses to this entry through the RSS 2.0