dailyvideo

Газрын хэвлий гэж юу вэ?

Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан 
1. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ. 
2. Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ. 

Газрын хэвлийг ашиглагч
1. Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болно. 
2. Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд газрын хэвлийг гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүнд зохих журмын дагуу ашиглуулж болно. 

Газрын хэвлийг ашиглах зориулалт 
1. Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно:
1/ геологийн судалгаа хийх;
2/ ашигт малтмал олборлох;
З/ ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах;
4/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах. 

2. Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. 

З. Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна. 

Газрын хэвлийг ашиглах хугацаа 
1. Газрын хэвлийг хугацаагүй буюу хугацаатайгаар ашиглалтад олгож болно. 
2. Газрын хэвлийг урьдчилан тодорхой хугацаа тогтоолгүйгээр ашиглалтад олгосон бол хугацаагүй түрээслэн ашиглах гэнэ. 
З. Газрын хэвлийг ашиглалтад хугацаатай олгох нийт хугацаа 30 жилээс илүүгүй байна. Шаардлагатай бол тогтоосон хугацааг газрын хэвлийг түрээслэн ашиглуулахаар анх олгосон байгууллагын шийдвэрээр сунгаж болох бөгөөд нэг удаад сунгах хугацаа 20 жилээс дээшгүй байна. 
4. Ашигт малтмалын ордыг ашиглах, хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно. 

Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам
1. Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно:
1/ газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон;
2/ газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугацаа дууссан;
З/ төрийн буюу олон нийтийн бусад хэрэгцээнд зориулан газрын хэвлийг буцаан авах зайлшгүй шаардлага гарсан;
4/ газрын хэвлийг ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллагыг татан буулгасан;
5/ хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон. 

2. Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно:
1/ газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;
2/ газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан;
З/ хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй;
4/ газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн. 

З. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд газрын хэвлийг аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан ашиглах талаар тогтоосон журам, нөхцөлийг зөрчвөл газрын хэвлийг ашиглах эрхийг нь дуусгавар болгож болно. 

4. Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох өөр үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно. 

5. Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно.

Posted by БОРОО on 10:13 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Газрын хэвлий гэж юу вэ?

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla