Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ) нь аж үйлдвэр хөгжсөн орнуудаас хөгжиж буй орнууд дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдөд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож буй Киотогийн протоколын ялгарлын арилжааны гурван механизмын нэг нь юм. ЦХМ нь хөгжиж буй орнуудын кредитийг Киотогийн протоколын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилго бүхий улс орнуудад шилжүүлэх боломж олгодог механизм юм.
Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан
1. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.
2. Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ.
Үл хөдлөх хөрөнгө нь эд зүйл буюу биет хөрөнгө гэсэн материаллаг шинжтэй байдаг. Түүнчлэн гол ялгагдах нэг онцгой шинж нь байгалийн бүтээгдэхүүн болох газар болон хүний хөдөлмөрийн үр дүн болох барилга, байгууламж байдлаар орших ба ихэнх тохиолдолд эдгээрийн нэгдэл байдаг.
Орон нутгийн хамгаалалттай газрын харилцаа нь нийт газрын харилцааны салшгүй хэсэг тул юуны өмнө Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалттай байна. Монгол Улсын Үндсэн хуулинд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан нь энэ төрлийн харилцааны эрх зүйн эх сурвалж болдог байна. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3-р зүйлийн 2-т зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасан нь орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг бие даан хөгжих эрх зүйн үндэсийг тавьсан байна.
Газрын мэдээллийн систем /LIS, LMIS/ нь техник технологид тулгуурласан бүртгэл, мэдээллийн менежмент юм.
Газрын харилцааны аливаа асуудалд менежментийн зүгээс үйл ажиллагаа явуулхад эмх, цэгцтэй зохион байгуулагдсан мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас мэдээллийн зохион байгуулалттай, хэрэглэхэд хурдан шуурхай байдлыг хялбар болгох үүднээс Газрын Мэдээллийн Систем үүсжээ