Ус, чийг, намгархаг газар ба Рамсарын конвенц
Тодорхой газар нутгийн байгаль орчин, түүнд шүтэн амьдрах ургамал, амьтны амьдралыг тогтоон барих явцад ус хамгийн чухал хүчин зүйл болж байгаа газар нутгийг ус, чийг, намгархаг газар гэнэ. Усан орчин газрын гадаргуу дээр, эсвэл түүнд ойр байрладаг буюу тодорхой газар нутаг гүехэн усаар бүрхэгдсэн байх газарт ус, чийг, намгархаг газар оршино. Ус, чийг, намгархаг газар нутаг нь манай дэлхийн хамгийн үржил шимтэй орчны нэгд тооцогддог.
Энд маш олон зүйлийн ургамал, амьтан тархан байршиж ус болон бусад шим тэжээлээр хангагддаг тул ийм газар нь биологийн олон янз байдлын өлгий юм. Ус, чийг, намгархаг газарт шувуу, хөхтөн, хоёр нутагтан, мөлхөгч, загас болон нугаламгүйтний зүйлс олноор төвлөрсөн байх нь олонтаа. Ус, чийг, намгархаг газар нутгийн физик, биологи, химийн бүрэлдхүүн хэсгүүдийн харилцан үйлчлэлийн улмаас ийм газар нутаг олон чухал үүрэг гүйцэтгэх нь бий. Тухайлбал; ус, чийг, намгархаг газар нь усыг хадгалах, шуурганаас хамгаалах, үерийн усны хүчийг сулруулах, газрын гүний усны солилцоог хангах болон усны тэжээллэг бодис, тунадас, бохирдуулагч бодисыг ялгах замаар усыг цэвэршүүлэхээс гадна, тухайн нутгийн уур амьсгалыг, нэн ялангуяа бороо болон агаарын температур зэргийг тогтворжуулах зэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Энд маш олон зүйлийн ургамал, амьтан тархан байршиж ус болон бусад шим тэжээлээр хангагддаг тул ийм газар нь биологийн олон янз байдлын өлгий юм. Ус, чийг, намгархаг газарт шувуу, хөхтөн, хоёр нутагтан, мөлхөгч, загас болон нугаламгүйтний зүйлс олноор төвлөрсөн байх нь олонтаа. Ус, чийг, намгархаг газар нутгийн физик, биологи, химийн бүрэлдхүүн хэсгүүдийн харилцан үйлчлэлийн улмаас ийм газар нутаг олон чухал үүрэг гүйцэтгэх нь бий. Тухайлбал; ус, чийг, намгархаг газар нь усыг хадгалах, шуурганаас хамгаалах, үерийн усны хүчийг сулруулах, газрын гүний усны солилцоог хангах болон усны тэжээллэг бодис, тунадас, бохирдуулагч бодисыг ялгах замаар усыг цэвэршүүлэхээс гадна, тухайн нутгийн уур амьсгалыг, нэн ялангуяа бороо болон агаарын температур зэргийг тогтворжуулах зэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Монгол орны ус, чийг, намгархаг газар нийт 1.5 сая га газар нутгийг эзлэх бөгөөд үүнд хүйтэн, гүнзгий агаад үржил шим нэн багатай Хөвсгөл нуураас гүехэн, түр зуурын урсацтай давст нуур хүртэл янз бүрийн тогтоцтой газар багтана. Нийтдээ Монгол Улсад 3500 цэнгэг болон давстай нуур, нийт 50,000 км урттай бөгөөд ихэнх нь их хэмжээний ус хураах сав газар бүхий 3811 гол мөрөн болон 187 мөсөн гол бий.
Монгол Улс 1998 онд Ус, чийг, намгархаг газрын тухай Рамсарын Конвенцид нэгдэн орсон юм. Энэхүү Конвенциор ус, чийг, намгархаг газар нутгийг биологийн олон янз байдлыг нийтэд нь хадгалан хамгаалах болон хүн төрөлхтний нийгмийн сайн сайхан оршин тогтнохуйд нэн чухал ач холбогдолтой экосистем гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын тухайд хэд хэдэн шалгуурт үндэслэн 630,580 га талбай бүхий 6 газрыг олон улсын ач холбогдол бүхий ус, чийг, намгархаг газар хэмээн тодорхойлжээ. Эдгээр газрыг хадгалан хамгаалах, зохистой байдлаар ухаалаг ашиглах явдлыг дэмжин урамшуулах учиртай.
Монгол орны ус, чийг, намгархаг газруудыг ашиглах явдал урьд өмнө маш бага хэмжээтэй байсан тул харьцангуй онгоноор хөндөгдөлгүй үлджээ. Үүний үндсэн хоёр шалтгаан нь, хүн амын нягтшил ерөнхийдөө бага, нэн ялангуяа хагас хуурай бүс нутагт орших нуурын орчимд хүн ам багаар суурьшсан болон загас, усны шувууг хүнсэнд хэрэглэх уламжлал байхгүйтэй холбоотой. Шувууг хамгаалах үйл ажиллагаа тэртээ 13 дугаар зууны үеэс эхтэй ба 16 дугаар зууны үеэс буддын шашны нөлөө газар авсан зэрэг нь ус, чийг, намгархаг газрын хамгаалалтад мөн л чухал хувь нэмэр оруулсан байна.
Гэсэн хэдий ч эдийн засгийн өөрчлөлтийн улмаас ус, чийг, намгархаг газарт нөлөөлөх шинэ шинэ нөлөөлөл нэмэгдсээр байна. Хятад орны зах зээлийн эрэлт хэрэцээг хангах зорилгоор загасчлах явдал нэмэгдэж байна. Туул голын дагуух ашигт малтмалын олборлолтын улмаас голын усан дахь хүнд металлын (голчлон мөнгөн ус) агууламж нэмэгдэж, тунадасжилтын хэмжээ 20 дахин нэмэгдэх болжээ. Зарим газарт, ялангуяа Заамарт, алт олборлохын тулд ус хураах сав газруудыг бараг орвонгоор нь эргүүлж байна. Алслагдсан Хөвсгөл нуур ч тэр, өвлийн эхэн ба сүүлээр зам товчлох зорилгоор мөсөөр гарч байсан шатахуун ачсан том тэрэгнүүд нууранд живсний улмаас нуурын ус үе үе бохирдож байна. Хэдийгээр энэ үйл ажилагааг хуулиар хориглосон хэдий ч ийм тохиолдол гарсаар л байна.
Цаашид экологийн хувьд үржил шим бүхий энэхүү 1.5 сая га газар нутгийг зохицуулалтгүй орхиж болохгүй гэдэг нь тодорхой болжээ. Монгол Улс Рамсарын Конвенцид нэгдсэнээрээ Засгийн газраас хамгийн чухал ач холбогдол бүхий ус, чийг, намгархаг газруудаа хамгаална гэсэн үүрэг амлалт авсан билээ. Ийм төрлийн бусад газруудад ч эдийн засгийн үйл ажиллагааны үр нөлөөг зайлшгүй судлах хэрэгтэй байна. Ингэснээр мөн тэдгээр газар нутгийг хадгалан хамгаалж, хойч үеийнхэндээ үлдээх боломжтой болох юм.
Рамсарын Конвенцид бүртгэлтэй газар
Айраг нуур. Ховд аймаг; 45,000 га; хойд өргөргийн 48o53’, зүүн уртрагийн 093o25’, Байгалийн цогцолборт газар болгохоор санал тавигдаад байгаа
Айраг нуур бол Монгол орны Их нууруудын савд багтдаг гүехэн, цэнгэг устай нуур юм. Энэ нуур нь олон зүйлийн усны шувуу үрждэг, бууж амардаг газар бөгөөд Борцгор хотон Pelecanus crispus шувуу үржихээр ирдэг үлдсэн цорын ганц газар юм. Айраг нуур нь тухайн орчны газрын доорх усны урсацад туйлын ач холбогдолтой. Энд ажиглагдсан бөгөөд зайлшгүй тэмдэглэвэл зохих усны бусад шувуудаас дурдвал, дэлхий дээр устах аюулд ороод байгаа Хошуу галуу Anser cygnoides, Реликт цахлай Larus relictus зэрэг болно. Айраг нуурын эрэг орчмын газар нь хагас нүүдлийн мал аж ахуйн зорилгоор ашиглагддаг болно.
Хар ус нуур. Ховд аймаг; 321,360 га; хойд өргөргийн 47о58’, зүүн уртрагийн 092O506.
Хар ус нуурын БЦГ-т Хар ус нуур, Хар нуур болон Дөргөн нуур гэсэн том, бөгөөд гүехэн устай 3 нуур хамрагдана. Өргөн уудам газар нутгийг хамарсан зэгстэй, усны ургамалжилтаар баялаг энэ нуур дэлхий дээр устах аюулд ороод байгаа Хошуу галуу, Ундар нүдэн шумбуур Aythya nyroca, Ямаан сүүлт Oxyura leucocephala, Реликт цахлай гэх мэт олон тооны төлждөг болон нүүдлийн шувууд амьдрахад таатай орчныг хангаж өгдөг. Эдгээр нуурт Баруун Монголын хувьд унаган гурван зүйл загас бий. Түүнчлэн энэ гурван нуур тухайн орчны газрын гүний усны урсац, хангамжийн тухайд онцгой ач холбогдолтойгоос гадна орчны газар нутагт нь олон тооны тахилга шүтлэгтэй болон археологийн олдвор бүхий газрууд бий тул нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Нуурын орчмын газрыг хагас нүүдлийн мал аж ахуйд ашиглана.
Монгол Дагуур. Дорнод аймаг; 210,000 га; хойд өргөргийн 49042, зүүн уртрагийн 115o06,’ Олон улсын хамгаалалттай газар; Дархан цаазтай газар, Байгалийн нөөц газар, Тогоруу хамгаалах олон улсын сүлжээнд хамрагдсан нутаг .
ОХУ, БНХАУ-тай хил дамнасан энэхүү хамгаалалттай газар нутаг нь тектоник болон галт уулын хөдөлгөөнөөс үүссэн ай савд тогтсон. Энэ газар нь өргөн уудам тал хээр, ус, чийг, намгархаг газар, гол нууруудтай бөгөөд олон зүйл ховор амьтад энд нутагшдаг. 260 зүйлийн шувуу энэ газарт бууж, үржиж, мөн өвөлждөг байна. Үүнд мөхөх аюулд ороод байгаа хоёр зүйл тогоруу орно. Орон нутгийн ард иргэд хагас нүүдлийн мал аж ахуй эрхлэх замаар амь амьжиргаагаа залгуулахаас гадна мөн газар тариалан эрхлэнэ.
Өгий нуур. Архангай аймаг; 2,510 га; Хойд өргөргийн 47о46, зүүн уртрагийн 102о46. Нугасныханы овгийн шувуудын олон улсын сүлжээнд хамрагдсан нутаг.
Өгий нуур бол Орхон голын хөндийд оршдог, өвслөг ургамалтай, тал хээрээр хүрээлэгдсэн голын дагуух элс шороо элбэгтэй бэлчээр, голын суваг татам, цөөрөм, намгархаг газар бүхий цэнгэг уст нуур. Нуурын гүн нь хамгийн ихдээ 16 метр хүрэх хэдий ч нуурын 40 хувь орчим нь 3 метрээс ихгүй гүнтэй. Энэ нуураас загас барьж, эргэн тойрны нутгийг малын бэдчээр байдлаар ашиглах нь түгээмэл. Тус газар нь олон зүйлийн нугас, галуу, хун шувуу буудаг, үрждэг чухал орчин юм.
Тэрхийн цагаан нуур. Архангай аймаг; 6,110 га; Хойд өргөргийн 48о10’, зүүн уртрагийн 990 43. Байгалийн цогцолборт газар, Нугасныханы овгийн шувуудын олон улсын сүлжээнд хамрагдсан нутаг.
Галт уулын хөдөлгөөнөөс үүссэн цэнгэг устай, шим тэжээл багатай Тэрхийн цагаан нуур нь Хангайн нурууны төв хэсэгт Суман голын хөндийд оршино. Монгол орны бусад ус, чийг, намгархаг газрын нэгэн адил тус нуураас загас барих, эргэн тойрны газрыг мал бэлчээр болгон ашигладаг. Энэ нутгийн баруун хэсэгт орших уудам газрыг хамарсан намаг нь нүүдлийн шувуудын буух, үржихэд чухал ач холбогдолтой орчин юм.
Нууруудын хөндий. (Бөөн цагаан нуур, Таацын цагаан нуур, Адагийн цагаан нуур, Орог нуур) Баянхонгор аймаг; 45,600 га; хойд өргөргийн 45о19, 099о58’’.
Нууруудын хөндий нь Говь Алтайн нурууны бэл хормойн дагуу, далайн төвшнөөс дээш 1100-1235 метрт оршдог дөрвөн давст нуураас бүрдэнэ. Эдгээр нуур гүехэн, таваг хэлбэртэй бөгөөд хэмжээ нь улирлаар, болон жил жилээр өөрчлөгдөж байдаг. Энэхүү нуурууд нь нүүдлийн усны шувууд буудаг чухал газар бөгөөд энд нэн ховор реликт цахлай шувуу үрждэг байж болох тухай таамаглал бий. Нууруудын хөндий энэхүү хуурай бүс нутаг дахь бэлчээр нутгийг бий болгож өгнө.
Эх сурвалж:: http://www.ramsar.org/profiles_mongolia.htm
Posted by БОРОО
on 2:35 AM.
Filed under
INFORMATION,
KNOWLEDGE,
NATURE
.
You can follow any responses to this entry through the RSS 2.0