“Нүүдэлчдийн өвөл” аялал жуулчлалын хөтөлбөр
(2011.3.1 – 3.8)
1. Мөсний баяр (2011.3.1-4)
- Зорилго: Монгол оронд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломж нэмэгдүүлэх
Монгол орны нутаг дундаар дэлхийн усны хагалбар оршдог бөгөөд энэхүү усны хагалбарын шугам нь манай орны усзүйн сүлжээг:
Тодорхой газар нутгийн байгаль орчин, түүнд шүтэн амьдрах ургамал, амьтны амьдралыг тогтоон барих явцад ус хамгийн чухал хүчин зүйл болж байгаа газар нутгийг ус, чийг, намгархаг газар гэнэ. Усан орчин газрын гадаргуу дээр, эсвэл түүнд ойр байрладаг буюу тодорхой газар нутаг гүехэн усаар бүрхэгдсэн байх газарт ус, чийг, намгархаг газар оршино. Ус, чийг, намгархаг газар нутаг нь манай дэлхийн хамгийн үржил шимтэй орчны нэгд тооцогддог.
Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан иргэд жилийн есөн сард нь түлш түлдэг. Нийслэлийн хэмжээнд жилд 5.2 сая тонн нүүрс хэрэглэдгээс гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн, дулааны гурван цахилгаан станц 3.5 сая орчим тонн, үлдсэн 1.3 сая тонн нүүрсийг нам даралтынс 400 гаруй зууханд шатаана. Түүнчлэн 8О мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж хотын агаарыг бохирдуулж байна. Эдгээр машины дийлэхнийг Солонгос, Япон зэрэг орнуудаас оруулж ирж буй хорт утаа ихээр ялгаруулдаг хуучин машинууд эзэлж байгаа нь агаарыг улам бохирдуулах нөхцлийг бүрдүүлпдэг гэж болно.
Өчигдөр нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооныхон хотын дарга Г.Мөнхбаярт Сэлбэ голыг сэргээх төслийг танилцууллаа. Уг төсөлтэй хотын дарга танилцаад цаг үеэ олсон зөв ажил хэрэгжүүлж байгаад нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны гишүүдийг сайшааж байлаа.
 |
Дээр нь дарж томоор харах боломжтой
|
Нийслэл Улаанбаатар хот нь өөрийн хилийн цэсийн хүрээнд газар ашиглалтын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор 2001 онд анх удаагаа нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, НИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа.
Энэхүү төлөвлөгөөгөөр Нийслэлийн газар ашиглалтын ерөнхий чиг үүргийг бүсчлэн тогтоож өгсөн боловч хотын төвийн барилгажсан хэсгийн асуудлыг орхигдуулснаараа голлох ач холбогдлоо алдсан гэж үздэг ажээ. Иймээс нийслэлийн газрын харилцааны гол цөм болсон үйл ажиллагаанууд болох газар өмчлөл, гэр хороолын газрыг иргэдийн оролцоотой шинэчлэн зохион байгуулах, газрын кадастрын дагуу эрхийн баталгаажилтыг сайжруулах аж.
Нийслэлийн газрын албаны 15 жилийн ойг тохиолдуулан "Хотын газар ашиглалтын онцлог, ирээдүйн хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Хуралд газрын асуудлыг тойрсон олон сэдвээр илтгэл тавьсан.
Энэ үеэр Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйгаас цөөн зүйл тодрууллаа.
МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-зайнаас тандан судлал (ЗТС)-ын сургалт судалгааны лабораториос зохион байгуулсан Газарзүйн мэдээллийн системийн өдөрлөг 2010 оны 11 дүгээр сар 17-ны үдээс хойш МУИС-ийн хичээлийн 1-р байрны Эрдмийн зөвлөлийн өргөөнд (Дугуй танхим) амжилттай болж өнгөрлөө.
Байгалийн нөөц газарт оршдог говиуд:
1. Шаргын говь Говь-Алтай- Шарга сум
2. Манхан талын говь Ховд- Манхан сум
3. Модон овооны говь Дундговь- Өлзийт сум
4. Загийн усны хоолойн говь Дундговь- Өлзийт сум
Олон Улсын Геологи Уул Уурхайн Консалтинг,
Программ хангамжийн компани
Олон Улсын Нөөцийн Үнэлгээний шилдэг туршлага
Семинарт урьж байна
Майкромайн Монгол ХХКомпаниас, Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам, Ашигт Малтмалын Газар, Шинжлэх Ухаан Технологийн их Сургуулийн Геологи, Газрын Тосны Сургуультай хамтран зохион байгуулна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2010” зургаа дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутаг дахь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага иргэдэд үйлчилгээгээ нэг дороос хүргэж байна. Гадаадаас ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.