Мексикийн Канкун хотноо хоёр долоо хоног үргэлжилсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал амжилттай өндөрлөлөө.
Бага хурал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрхзүйн шинэ баримт бичгүүдийг хараахан батлан гаргаж чадаагүй боловч олон чухал асуудлаар тохиролцоонд хүрч, багц асуудлууд агуулсан Канкуны Зөвшилцөл нэртэй баримт бичиг батлан гаргалаа. Энэ нь цаашдын яриа хэлэлцээ явуулах, шинээр батлан гаргах баримт бичгийн агуулгын талаар зарчмын зөвшилцөлд хүрсэн явдал юм.
Тодорхой газар нутгийн байгаль орчин, түүнд шүтэн амьдрах ургамал, амьтны амьдралыг тогтоон барих явцад ус хамгийн чухал хүчин зүйл болж байгаа газар нутгийг ус, чийг, намгархаг газар гэнэ. Усан орчин газрын гадаргуу дээр, эсвэл түүнд ойр байрладаг буюу тодорхой газар нутаг гүехэн усаар бүрхэгдсэн байх газарт ус, чийг, намгархаг газар оршино. Ус, чийг, намгархаг газар нутаг нь манай дэлхийн хамгийн үржил шимтэй орчны нэгд тооцогддог.
Озоны цоорхой жилээс жилд нэмэгдэж байна гээд байгаа. Энэ цоорхой Монголд яаж нөлөөлж байна вэ. Сүүлийн үеийн мэдээлэл өгөөч?
Чингэлтэй дүүргийн иргэн Х.Баясгалан
-Монгол орон озоны давхаргын цоорхой илэрсэн газраас хол зайтай мэт санагдах боловч үнэндээ их ойрхон. Манай орноос холгүй орших Сибирь дээр озоны цоорхой хавар үүсдэг. Монголоос урагш орших Гималайн нуруун дээр бас озоны цоорхой хавар үүсдэг.
Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан иргэд жилийн есөн сард нь түлш түлдэг. Нийслэлийн хэмжээнд жилд 5.2 сая тонн нүүрс хэрэглэдгээс гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн, дулааны гурван цахилгаан станц 3.5 сая орчим тонн, үлдсэн 1.3 сая тонн нүүрсийг нам даралтынс 400 гаруй зууханд шатаана. Түүнчлэн 8О мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж хотын агаарыг бохирдуулж байна. Эдгээр машины дийлэхнийг Солонгос, Япон зэрэг орнуудаас оруулж ирж буй хорт утаа ихээр ялгаруулдаг хуучин машинууд эзэлж байгаа нь агаарыг улам бохирдуулах нөхцлийг бүрдүүлпдэг гэж болно.
Өчигдөр нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооныхон хотын дарга Г.Мөнхбаярт Сэлбэ голыг сэргээх төслийг танилцууллаа. Уг төсөлтэй хотын дарга танилцаад цаг үеэ олсон зөв ажил хэрэгжүүлж байгаад нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны гишүүдийг сайшааж байлаа.
Монгол улсын хэмжээнд агаарын чанарын хяналтын 31 харуул байдгаас Улаанбаатар хотод 6 нь ажилладаг. Эдгээр харуулуудад агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, 10 микроноос бага хэмжээтэй тоосонцор гэсэн 4 үзүүлэлтээр тогтмол хянадаг.
 |
| Дээр нь дарж томоор харах боломжтой |
Бүгд найрамдах улс байгуулагдсаны буюу улс тунхагласны баярын өдрүүдэд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтэс хамтран Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хоёр өдөр шалгалт хийлээ.
Шалгалтад УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтсийн дарга И.Буян-Өлзий, мөрдөн байцаагч н.Дашравдан, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов, улсын байцаагч М.Батмөнх нар оролцов.