Тайлбар толь

Цэвэр хөгжлийн механизм гэж юу вэ?

Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ) нь аж үйлдвэр хөгжсөн орнуудаас хөгжиж буй орнууд дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдөд хөрөн...

15 Dec 2010 | 0 comments | Read more

Газрын хэвлий гэж юу вэ?

Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан 1. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс ...

13 Dec 2010 | 0 comments | Read more
Мэдээлэл

Цөлжилтийг сааруулахад залуу судлаачдын оролцоо

Сайн байна уу МЗЭХ, Геологи-Газарзүйн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо, Швейцарын xөгжлийн агентлaгийн "Цөлжилтийг сааруулах төсө...

24 Feb 2011 | 1 comments| Read more

Хэт ягаан туяаны аюул ойрхон байна

Озоны цоорхой жилээс жилд нэмэгдэж байна гээд байгаа. Энэ цоорхой Монголд яаж нөлөөлж байна вэ. Сүүлийн үеийн мэдээлэл өгөөч?Чингэлтэй дүүр...

16 Dec 2010 | 1 comments| Read more

Оюутолгойд 2.3 тэрбум USD төсөвлөв

"Айвенхоу Майнз" компанийн удирдах зөвлөл өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Оюутолгойн зэс алтны уурхайн бүтээн байгуулалтад эхний ээлжид 2....

15 Dec 2010 | 1 comments| Read more

Нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэл (дэлгэрэнгүй)

Дээр нь дарж томоор харах боломжтой Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн    Хурлын 2010 оны 07 сарын 16-ны    &nb...

15 Dec 2010 | 1 comments| Read more

Эрх зүй

Эрдэм шинжилгээ

Changes in the Internal Structure of Ulaanbaatar, Mongolia

Title: Changes in the Internal Structure of Ulaanbaatar, Mongolia Authors: Badamdorj, Chinbat Keywords: Urban internal stru...

23 Dec 2010 | 0 comments| Read more

Улаанбаатар хотын газрын нөхөн төлбөрийн үнэлгээнд масс үнэлгээг ашиглах боломж

Сэдэв:  "Улаанбаатар хотын газрын нөхөн төлбөрийн үнэлгээнд масс үнэлгээг ашиглах боломж"Төрөл: ПресентациЗохиогчийн эрх: П.Мягмарцэрэ...

16 Dec 2010 | 1 comments| Read more

The soil contamination in the Ulaanbaatar city

THE SOIL CONTAMINATION IN THE ULAANBAATAR CITYMyagmartseren Purevtseren1 Myagmarjav Indra21National University of Mongolia, Earth Scie...

16 Dec 2010 | 1 comments| Read more

Эрдэм шинжилгээ булан нээгдлээ

Манай вэб сайтын энэ буланд эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сэтгүүл, хичээл, пресентаци зэрэг материулууд тавигдана. Өөрсдийн хийсэн ажила...

13 Dec 2010 | 1 comments| Read more
ЗАР

Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2

Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монгол орны байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байга...

13 Dec 2010 | 0 comments| Read more

dailyvideo

Газрын харилцаа

Нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэл (дэлгэрэнгүй)

Дээр нь дарж томоор харах боломжтой Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн    Хурлын 2010 оны 07 сарын 16-ны    &nb...

15 Dec 2010 | Read more
Байгаль орчин

УАӨ-тэй тэмцэх санхүүжилтэд үйлдвэржсэн орнууд 2012 он хүртэлх 30 тэрбум ам.доллар гаргана

Мексикийн Канкун хотноо хоёр долоо хоног үргэлжилсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал амжилттай өндөрлөлөө. Бага хур...

11 Jan 2011 | Read more
Уул уурхай

Оюутолгойд 2.3 тэрбум USD төсөвлөв

"Айвенхоу Майнз" компанийн удирдах зөвлөл өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Оюутолгойн зэс алтны уурхайн бүтээн байгуулалтад эхний ээлжид 2....

15 Dec 2010 | Read more
Газарзүй

Монгол орны гол, мөрөн

Монгол орны нутаг дундаар дэлхийн усны хагалбар оршдог бөгөөд энэхүү усны хагалбарын шугам нь манай орны усзүйн сүлжээг:1. Умард мөсөн д...

16 Dec 2010 | Read more
Аялал жуулчлал

“Нүүдэлчдийн өвөл” аялал жуулчлал

“Нүүдэлчдийн өвөл” аялал жуулчлалын хөтөлбөр (2011.3.1 – 3.8) 1. Мөсний баяр (2011.3.1-4)Зорилго: Монгол оронд өвлийн аялал жуулчлал ...

03 Mar 2011 | Read more
Ус, цаг уур

усны нөөцийн нэгдсэн менежмент

"Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг (УННМ)бэхжүүлэх нь" төсөлТовч  танилцуулга: Бүрэлдхүүн хэсэг  A (Хүний нөөцийг ча...

15 Dec 2010 | Read more
Палентлоги

Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт...

13 Dec 2010 | Read more
GIS

"GIS day" амжилттай болж өнгөрлөө

МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-зайнаас тандан судлал (ЗТС)-ын сургалт судалгааны лабораториос зох...

13 Dec 2010 | Read more

Монголд явж буй нэг машин Европын 7О-8О машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг


Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан иргэд жилийн есөн сард нь түлш түлдэг. Нийслэлийн хэмжээнд жилд 5.2 сая тонн нүүрс хэрэглэдгээс гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн, дулааны гурван цахилгаан станц 3.5 сая орчим тонн, үлдсэн 1.3 сая тонн нүүрсийг нам даралтынс 400 гаруй зууханд шатаана. Түүнчлэн 8О мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж хотын агаарыг бохирдуулж байна. Эдгээр машины дийлэхнийг Солонгос, Япон зэрэг орнуудаас оруулж ирж буй хорт утаа ихээр ялгаруулдаг хуучин машинууд эзэлж байгаа нь агаарыг улам бохирдуулах нөхцлийг бүрдүүлпдэг гэж болно.

Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын 7О-8О машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэнэ. тэгэхээр агаарын бохирдлын 4О орчим хувийг автомашинаас ялгарсан утаа эзэлж байгаа юм. Нөгөө талаар нийслэлийн тоосжилт агаар бохирдуулж буй бас нэг шалтгаан болоод байна. Улаанбаатар хотын тоосжилт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2-3 дахин их байгаа нь ногоон байгууламж дутмаг, зам талбай асфалтжуулаагүйтэй холбоотой юм. Нүүрс шаталтаас хүхэрлэг хий, авто машины утаанаас азотын давхар исэл нь ялгардаг тул агаарыг ийнхүү их хэмжээгээр бохирдуулж байна. Харин нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний үйл ажиллагаатай холбоотой үүсдэг бол бүдүүн ширхэгтэй тоосонцор нь нүүрсний шаталтаас үүсдэг. Энэ хоёр тоосонцорын бүтцэд олон химийн элемент агуулагддаг бөгөөд янз бүрийн өвчин үүсгэх үндэс болдог. Нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний амьсгалаар дамжин уушигны цулцанд наалдаж гэмтээн тэлэгдэж улмаар зүрхэнд хүрнэ. Ингэснээр зүрх судас, амьсгалын зам, цусны эргэлтийн хэвийн ажиллагааг алдагдуулснаар томоохон өвчнүүд үүсэх шалтгаан болдог.
Судалгаанаас үзэхэд өвлийн улиралд угаарын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1О дахин ихэсдэг. Үүний зэрэгцээ автомашины яндангаас гарч буй утаанд хар тугалга, зэс, цайрын хүчил зэрэг хүнд металлууд ихээр агуулдаг. Энэ нь газрын хөрсийг бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Өөр нэг аймшигтай баримт бол нийслэлд 4ОО гаруй дугуй засварын газар байдаг бөгөөд нам даралтын зуухтай гэр хорооллын айлууд нэг дугуйг 15О төгрөгөөр худалдан авч түлдэг гэнэ. Мөн ажилласан тосонд улаан тоосго 2 хоног байлгаад шатаахад илчтэй байдаг гэж ярьж байна. Энэ бүгд хүний биед маш хортой бензперин гэдэг бодис ялгаруулдаг.
Бензиперин:С20 Н12.Олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч . Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис юм. Анх 1933 онд нүүрсний давирхайнаас гаргаж авсан бөгөөд хорт хавдар үүсгэх шинж чанарыг нь илрүүлсэн байна. 19-р зуунд нефтийн үйлдвэрийн ажилчдын дунд судалгаа хийхэд арьсны хорт хавдартай хүний тоо тохиолдлын тоо их гарчээ. Бензиперин нь нүүрсний давирхайнаас гадна хуучирсан машин ялангуяа дизель хөдөлгүүртэй машины утаа, органик материалын шаталтаас үүссэн утаа, хайрч хуурсан түлэнхий хоол хүнсэнд агуулагддаг. Сүүлийн үеийн судалгаагаар шарсан талханд бензипериний түвшин өндөр байдгаатөдийгүй шарсан махыг тогтмол хэрэглэх нь хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.
АНУ-ын Канзасын их сургуулийн судлаачид тамхичдад уушиг тэлэгдэх өвчин, А витамины дутагдал үүсдэг ба тамхины утааны найрлага дахь бензиперин нь уушигны эсийн генийг гэмтээж хорт хавдар үүсгэдгийг мөн илрүүлсэн байна.
2001 онд АНУ-ын Үндэсний хорт хавдар судлалын институт barbeque, шорлог гэх мэтийн утаж болгодог, ялангуяа стейк, хальстай нь шарсан тахианы мах, манайхны боодог хамбургер зэрэгт бензипериний түвшин хэвийн хэмжээнээс их байгаа тухай судалгаандаа дурдсан байна.
Синтетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийсэн дугуй нь бром, зэс, меркурий зэрэг 17 төрлийн хүнд металбензин болон олон төрлийн органик бодис агуулдаг. Шаталтын үед зуу, зуун хортой бодис агаарт дэгддэгийн нэлээд хэмжээний жижиг хэсгүүд нь уушгинд үлддэг байна. Цаашид цусанд орж улмаар бие махбодын аль ч хэсэгт хүрч өвчлөл үүсгэх чадвартай. Агаарт тархсан бодисууд дээр дурьдсан хор нөлөөнөөс гадна астматай хүмүүсийн зовиурийг нэмэгдүүлж, зүрхний өвчин үүсэх шалтгаан болно. Дээрх баримтуудаас та бүхэн түлшийг хэмнэх зорилгоор дугуй шатаах нь нийтийн эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд асар их хор хөнөөлтэй болохыг ойлгосон байх.
Хорт утаанд хүүхэд илүү өртөмтгий байдаг нь тэдний минутад амьсгалах тоо олон, уушиг болон бусад эрхтэн тогтолцооны хөгжил сул байдагтай холбоотой юм. Мөн утаанд хордсон эхийн хүүхэд хөхний сүүгээр дамжуулж дээрх хорт бодисуудыг авдаг аж. Тиймээс агаарын бохирдол хэдий их байна хүүхдийн өвчлөл төдий чинээ ихсэнэ гэсэн үг. Дугуй шаталтын дүнд бий болсон хаягдлууд гудамж, зам, талбайд хэдэн өдрөөр байх ба түүн дээгүүр хүн, машин явах бүрт хорт нэгдэл нь агаарт тархаж, эргээд амьсгалын замаар дамжин уушгинд орж хордуулна. Мөн борооны усаар дамжин, ус, хөрсийг бохирдуулдаг байна. Энэ мэтчилэн хүнд метал болон хорт нэгдлүүд хэзээ ч устаж, алга болдоггүй бөгөөд ургамал, амьтан, гол усанд оршиж, хор хөнөөлөө тарьсаар байдаг.
Хөгжингүй орнуудад дугуйг хэзээ ч шатаадаггүй бөгөөд манайхтай хөгжлийн түвшин ойролцоо Бангладешийн Катманду хотод л гэхэд дугуйг түлшинд бус зөвхөн засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор жагсаал хийх үедээ л шатаасан тохиолдол бүртгэгджээ.
Ард иргэдээ! Дугуй шатааж үр хүүхдээ болон орчин тойрны ахан дүүсээ хордуулахаа зогсооцгооё! Дугуй шатааж байгаа бүх тохиолдолтой иргэн бүр тэмцэцгээе!

Posted by БОРОО on 2:26 AM. Filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Монголд явж буй нэг машин Европын 7О-8О машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг

Leave comment

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla
Designed by Solaranlagen | with the help of Bed In A Bag and Lawyers