"Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг (УННМ)
бэхжүүлэх нь" төсөл
Товч танилцуулга: Бүрэлдхүүн хэсэг A (Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг)_______________________________________________________
Төслийн хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн болон Делтаресын олон улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар их сургуулиудын багийн зохицуулагч зохицуулдаг.
Манай улс цэвэр усны нөөцөөрөө хамгийн бага орнуудийн тоонд ордог ч цэвэр усаа үнэгүй хэрэглэдэг бас цөөхөн орны тоонд ордог. Хүн бүрийн амьд явахын баталгаа болж байгаа цэвэр ус үнэгүй байгаагаас олон тонноор асгарсан усанд хариуцлага хүлээх хүн алга.Тун удахгүй дэлхийн улс орнууд алт эрдэнэсээр баян ядуугаа хэмжих бус цэвэр усны хэрэглээгээрээ баян ядуугаа хэмжих цаг болохнээ. Өдөр ирэх тусам дэлхийн уур амьсгал болоод хүний буруутай үйл ажиллаганааас болж дэлхийн цэвэр усны нөөц багассаар байгаа.