"Айвенхоу Майнз" компанийн удирдах зөвлөл өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Оюутолгойн зэс алтны уурхайн бүтээн байгуулалтад эхний ээлжид 2.3 тэрбум ам.доллар төсөвлөх шийдвэр гаргажээ. Энэ нь тус уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах ирэх оны төсөв бөгөөд үүний 13 хувийг барилга, 60 хувийг үйлдвэрлэл, уурхайн бутээн байгуулалтад зориулах аж. Энэ тухай тус компанийн ерөнхийлөгч Жон Макен болон гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд нар албан ёсоор зарлажээ. Тус компанийн ерөнхийлөгч ноён Ж.Макен хэлэхдээ "Бид энэ оны турш барилгын ажлыг хэрхэн хурдан, чанартай хийх вэ гэдгийг хэлэлцсээр ирсэн. Харин одоо бидний хэлэлцээр амжилттай дуусч, эн тэргүүнд хүдэр боловсруулах үйлдвэрийг байгуулна" гэжээ.
Олон Улсын Геологи Уул Уурхайн Консалтинг,
Программ хангамжийн компани
Олон Улсын Нөөцийн Үнэлгээний шилдэг туршлага
Семинарт урьж байна
Майкромайн Монгол ХХКомпаниас, Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам, Ашигт Малтмалын Газар, Шинжлэх Ухаан Технологийн их Сургуулийн Геологи, Газрын Тосны Сургуультай хамтран зохион байгуулна.