Цэвэр хөгжлийн механизм гэж юу вэ?
- Уур амьсгалын өөрчлөлтийн явцыг удаашруулах санаачлагыг дэмждэг хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн ололт амжилтыг дэмжих
- Киотогийн протоколд тусгасан нийт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын биелэлтэнд хувь нэмэр оруулах
- Аж үйлдвэр хөгжсөн орнуудыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхэд нь тус болох.
ЦХМ-д ЦХМ-н Гүйцэтгэх зөвлөлөөс (ЦХМ ГЗ) хяналт тавьж, Нэгдсэн үндэсний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (НҮБУАӨХК) Талуудын бага хурлаас удирдамжаар хангадаг.
Хүлэмжийн хийнүүд, тэдгээрийн эх үүсвэрүүд
Нарны дулаан дэлхийн атмосферт нэвтэрч, нэг бол газар болон далайд шингэж, үгүй бол сансар руу эргээд ойдог. Манай гаригийн атмосфер нь усны уур (H20), нүүрсхүчлийн хий (CO2), (N0x) болон метан зэрэг байгалийн хийнүүдээс бүрддэг.
Эдгээр хүлэмжийн хийн эх үүсвэрүүдийг үзүүлвэл:
Хүлэмжийн хийнүүд нь байгаль дээр оршин байдаг. Гэхдээ дэлхий дээрх тээврийн хэрэгслүүд, үйлдвэрлэл, болон дулааны үйлдвэрлэлд шаардагдах эрчим хүчний 85% -г бий болгодог карбонд суурилсан түлшний шаталтаас үүсэх хийнүүд нь тэдгээр хийн концентрацийг өндөр хэмжээнд хүргэдэг байна. Дэлхийн хүн ам 2060 он гэхэд одоогийнхоос 6 тэрбумаар нэмэгдэн 10 тэрбумд хүрч, тэдний 75% нь хот суурин газарт амьдрах бөгөөд 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ 3 дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байдаг. 2010 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлын ихэнхийг аж үйлдвэр хөгжсөн орнуудаас бий болгох бөгөөд хөгжиж буй орнуудын эрчим хүчний хэрэглээ дэлхийн хэрэглээний 40%-д хүртэл өснө гэж үзэж байна.

