 |
Дээр нь дарж томоор харах боломжтой
|
Нийслэл Улаанбаатар хот нь өөрийн хилийн цэсийн хүрээнд газар ашиглалтын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор 2001 онд анх удаагаа нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, НИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа.
Энэхүү төлөвлөгөөгөөр Нийслэлийн газар ашиглалтын ерөнхий чиг үүргийг бүсчлэн тогтоож өгсөн боловч хотын төвийн барилгажсан хэсгийн асуудлыг орхигдуулснаараа голлох ач холбогдлоо алдсан гэж үздэг ажээ. Иймээс нийслэлийн газрын харилцааны гол цөм болсон үйл ажиллагаанууд болох газар өмчлөл, гэр хороолын газрыг иргэдийн оролцоотой шинэчлэн зохион байгуулах, газрын кадастрын дагуу эрхийн баталгаажилтыг сайжруулах аж.
Нийслэлийн газрын албаны 15 жилийн ойг тохиолдуулан "Хотын газар ашиглалтын онцлог, ирээдүйн хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Хуралд газрын асуудлыг тойрсон олон сэдвээр илтгэл тавьсан.
Энэ үеэр Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйгаас цөөн зүйл тодрууллаа.
Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын тєлєвлєгєєний тєслийг Нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє, Нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны сонгуулийн бїрэн эрхийн хугацаанд хэрэгжїїлэх їйл ажиллагааны хєтєлбєр, мєн хугацаанд яамдын сайд нартай хамтран ажиллахаар байгуулсан санамж бичиг, Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2010 оны зорилт зэрэг Нийслэл хотыг хєгжїїлэх бодлогын тулгуур бичиг баримттай уялдуулан боловсрууллаа.