dailyvideo

Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2

Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монгол орны байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам Дэлхийн Банктай хамтран “Байгаль Орчны Шинэчлэл – 2” төслийг 2008-2011 оны хооронд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн 2011 оны жижиг төслийн тэтгэлэгт уралдааныг  “Oрон нутгийн байгаль орчны менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог дэмжих  нь” үндсэн чиглэлийн доор дараах сэдвүүдээр  зарлаж байна.

Ой, ус, биологийн төрөл зүйлийг хамгаалах замаар цөлжилтийн явцыг сааруулах, орон нутагт тохирсон уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох оновчтой, шинэлэг, бусад орон нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой арга ажиллагааг бий болгох, үүний тулд:   
  • Ойг түлшинд хэрэглэх хэрэгцээг  багасгаж, айл өрхийн түвшинд модыг орлуулах үр ашигтай нь батлагдсан арга замыг түгээн дэлгэрүүлэх
  • Тал хээр говийн бүсэд булаг шанд, усны эхийг хамгаалах, ус хэмнэлттэй ашиглах талаар шинэлэг, оновчтой, бусад газарт түгээн дэлгэрүүлэх боломжтой үйл ажиллагаа
  • Улсын төсвөөс санхүүжиж байгаа орон нутгийн байгаль хамгаалах сан, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэнд олон нийтийн хяналтыг бий болгох
  • Ургамлын нөмрөг, бэлчээр, хөрсийг хамгаалах, гамтай ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр улсын хэмжээнд тэргүүн туршлага болохуйц үйл ажиллагаа   
  • Хоггүй цэвэр орчинд амьдрах, хог хаяхгүй байх талаар хүүхэд залуучуудын ухамсар, төлөвшилд нөлөөлөхүйц шинэлэг, оновчтой, бусад газарт түгээн дэлгэрүүлэх боломжтой үйл ажиллагаа
  • Орон нутгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд дасан зохицож амьдрах ухаан, арга барилд ард иргэдийг сургах, тэдэнд шаардлагатай мэдлэг олгох, мэдээллээр хангахад чиглэсэн арга хэмжээ,
Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийг багасгахад орон нутгийн захиргаа, байгаль орчны  байгууллага, байцаагч, байгаль хамгаалагчдад, иргэдийн нөхөрлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтын оролцоотой хяналтын тогтолцоог бүрдүүлэх 
  • Ойтой бүс нутгаар ой модны хулгайг таслан зогсооход төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой олон нийтийн хяналтын тогтолцоо (улс, аймаг, сум, аймаг хоорондын, сум хоорондын гэх мэт)-г  бий болгож цаашид тогтвортой ажиллах оновчтой механизм бүрдүүлэх
  • Ховор, ховордсон болон хорио тавьсан ангийн хулгайг зогсоох олон нийтийн оновчтой хяналт
  • Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэр гарах нөхцлийг арилгах, түймэр тавигчдыг илрүүлэх ажилд нутгийн иргэдийн оролцоо, орон нутгийн хяналтын оновчтой тогтолцоо
  • Орон нутагт ашигт малтмал хайх, ашиглах явцад  холбогдох хууль тогтоолын  хэрэгжилтийг хангуулахад иргэдийн оролцоо, хяналт
  • Байгаль орчны хэрэг, зөрчил, байгалийн гамшгийн үед цаг алдалгүй арга хэмжээ авах боломж олгоход чиглэсэн мэдээлэл дамжуулах тогтолцоог бий болгох оновчтой шийдэл, үйл ажиллагаа
Дээрх сэдвүүдээс гадна  2005 оноос хойш “Байгаль Орчны Шинэчлэл” төслийн хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх боломж олгох зорилгоор тухайн  төслийн талаарх саналыг хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцох шалгуур: Байгаль орчны чиглэлээр йл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус байгууллага, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтнүүдийн баг, нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлаг, малчдын бүлэг болон хувь хүмүүс оролцоно. 
Тэтгэлгийн хэмжээ: 25,000 ам.доллар хүртэл
Төсөл хэрэгжүүлэх хугацаа2011 оны гуравдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжиж үр дүн нь харагдахуйц  төслүүд
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011.01.07-ны Баасан  гариг, 18.00 цаг. Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба э-шуудангийнproject@forum.mn хаягаар мөн ирүүлж болно.

Э-шуудангаар төсөл хүлээн авах журам (PDF)өргөдлийн маягт (DOC) болон удирдамжийг (PDF) болон Нээлттэй Нийгэм Форумын байрнаас,  эсвэл www.forum.mnболон www.mne.mn вэб сайтаас татан авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцохыг урьж байна. Уулзалт нь 2010 оны 12 сарын 13 болон 22-ны 16:00 цагт ННФ-ын хурлын зааланд  болно.
Хаяг:Нээлттэй Нийгэм Форум,Жамъян гүний гудамж-5/1,Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48 (Чойжин ламын сүм музейн баруун талд )  Утас: 976-11-313207 ; e-mail:project@forum.mn

Posted by БОРОО on 9:28 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla